We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn
We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn
Өрөө дүүргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн зүйлийг бодолцох хэрэгтэй. Жишээлбэл, өнөөдөр танай өрөө дүүргэлт хэр байгаа вэ, түүнийг хэрхэн тооцох уу, мөн тодорхой нэг өдөр, гараг эсвэл саруудад илүүтэйгээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна уу гэх мэт.
Хэрвээ танай Зочид буудлын өрөөний дүүргэлт долоо хоногийн сүүлээр өндөр байгаад, харин ажлын өдрүүдэд унаад байгаа бол, эсвэл жуулчны улирал дуусахад өрөө хоосроод, захиалга цөөрөөд байвал яагаад гэдгийг судлах, түүн дээрээ ажиллах хэрэгтэй.
Мэдээж хэцүү, магадгүй боломжгүй байж болох ч танай өрсөлдөгч зочид буудал, амралтын газрууд энэ тохиолдлуудад ямар арга хэмжээ авч, ямар бодлого хэрэгжүүлж байгааг олж мэдэх нь үргэлж чухал байдаг.
Өрсөлдөгчөө судлахаар хязгаарлагдахгүйгээр өрөө дүүргэлтээ нэмэгдүүлэхийн тулд анхаарлаа хандуулах хүчин зүйлсүүд өөр олон байдаг.
Өрөө дүүргэлтийн хувь нь захиалга авч, зочинтой байлгаж байгаа өрөөний тоон дээр суурилан тооцогддог. Энэ хэмжүүрийг өдрөөр, долоо хоногоор, сараар, түүнээс ч урт хугацааг хамруулан тооцож болно. Өрөө дүүргэлтийн хувь нь мэдээж ямар хугацааны турш дахь дүүргэлтийг харахаас хамаараад ялгаатай байна.
Жишээлбэл, танай буудлын өрөө дүүргэлт Бямба гарагийн оройд бараг дүүрэн 100% хүрдэг байж болох ч ажлын өдөр Мягмар гарагуудад 30% орчим байж болох юм.
Өөрийн зочид буудлын өрөө дүүргэлтийн хувийг мэдэж байснаар танд танай буудлын талаар маш их мэдээлэл, шинэ санаанууд өгч байдаг. Дүүргэлтийн хувь нь таны санасанд хүрэхгүй байвал та ямар нэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэсэн үг.
Өрөө дүүргэлтийн тухай ойлголт
Өрөө дүүргэлтийн тоо гэдгийг танай буудлын тухайн өдөр захиалгатай байгаа өрөөний эзлэх хувь гэдгээр хялбархан ойлгоход болно.
Хоосон өрөө олон л байгаад байвал өрөө дүүргэлтийн хувь маш доогуур л байна гэсэн үг. Энэ нь гэхдээ үргэлж муу гэсэн зүйл биш бөгөөд ямар ч буудалд ийм өдөр байдаг. Харин менежер хүний хийх ажил бол үүнийг хамгийн боломжит өндөр түвшинд байлгахаар ажиллах нь чухал юм.
Өрөө дүүргэлтийн хувийг тооцохын тулд тухайн буудлын нийт өрөөний тоо болон тухайн тооцох гэж байгаа хугацаанд захиалгаар дүүргэсэн өрөөний тоог мэдэж байхад хангалттай. Хэрвээ танай буудал 100 өрөөтэй байгаад тухайн өдөр 30 өрөө нь захиалгатай буюу зочинтой гэвэл, танай өрөөний дүүргэлтийн хувь нь 30% юм. Мэдээж танайх 118 өрөөтэй, эсвэл 353 өрөөтэй бол хялбархан хувилаад л захиалгатай өрөөний тоогоо нийт өрөөний тоондоо хуваагаад өрөө дүүргэлтийн хувийг хялбархан тооцож гаргана.
Ингэж гаргасан тоо нь менежер танд өнөөдрийн өрөө дүүргэлтийн хувь хэдтэй байна, ер нь жилийн аль улирлын аль сард, долоо хоногийн аль аль гарагууд танай зочид буудлын хувьд хамгийн өндөр дүүргэлтийн хувьтай, эсрэгээрээ аль үеийн ямар гарагуудад илүү анхаарч ажиллах шаардлагатай вэ гэдгийг тодорхой болгож өгнө.
Мөн ганц өдрийн дүүргэлтийн хувь гэлтгүй тухайн сарын дундаж өрөө дүүргэлтийн хувь, тухайн долоо хоногийн дундаж эсвэл тухайн улирлын гэх мэтээр тооцож үйл ажиллагаандаа тусгаж ажиллах боломжтой.
Долоо хоногийн дундаж өрөө дүүргэлтийг гаргахад Даваа гарагаас Ням гараг хүртэл бүх өдрийн дүүргэлттэй байсан өрөөний тоог нэмээд, 7 хоногтоо хуваана. Тэр гарсан тоогоо танайд зочин хүлээн авах боломжтой байгаа нийт өрөөний тоондоо хуваавал тухайн долоо хоногийн дундаж дүүргэлтийн хувь гарна.
Өрөө дүүргэлтийн тохиромжтой түвшин тухайн зочид буудлын дараах онцлогоос шалтгаалан ялгаатай байдаг. Үүнд:
Ерөнхийдөө хэн ч гэсэн өрөө дүүргэлт их байх тусмаа илүү сайн л гэж бодож таараа. Болж өгвөл өдөр бүр л зочид буудлын бүх өрөө дүүрэн зочинтой байгаасай гэж та ч бас хүсдэг байх. Гэхдээ бодит байдал дээр тэр бүр биелдэггүй. Ихэнх өдөр сул өрөө үлдчихдэг, ялангуяа ажлын өдрүүдэд бол бүр илүү.
Мөн жил бүрийн тодорхой саруудад зочин багасч ачаалал унан, хүссэн хэмжээнд өрөөгөө дүүргэж чадахгүй байх үе тохиолдож л байгаа байх.
Жишээлбэл, танай зочид буудал нэлээн алдартай цанын баазын ойр байрладаг бол зуны цагаар танай өрөө дүүргэлтийн хувь багасна, харин танайх далайн эрэг дээр байрладаг бол өвлийн улирлаар өрөө дүүргэлт унана.
Харьцуулалт хийх нь чухал
Нэг бүсэд байрлах бусад зочид буудлуудтайгаа харьцуулалт хийж үзсэнээр танай зочид буудлын өрөө дүүргэлт нь өрсөлдөхүйц байж чадаж байгаа эсэхийг мэдэх боломжтой. Байршил сайтай, шинэхэн нээгдсэн зочид буудлын хувьд дүүргэлт өндөр байх хандлагатай байдаг. Мэдээж үнэ болон үйлчилгээний чанар үүнд шууд хамааралтай.
Өрөө дүүргэлтэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Эдгээрээс үнэ, байршил хоёр нь хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юм. Үүнээс гадна өрөөний дүүргэлтэнд нөлөөлдөг бусад хүчин зүйлд:
Эх сурвалж: www.siteminder.com
Сэтгэгдэл