We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn

Collect memories, not a property

Back

Аялалд гарахдаа юуг анхаарах вэ?

Зуны улирал дөхөж гэр бүл, найз нөхдөөрөө Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар тойрон аялахаар төлөвлөж байна уу? Аялалд гарахаар төлөвлөж байгаа хүмүүст аяллаар явахад анхаарах зүйлс болон юу бэлтгэх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хэзээ, хаашаа явахаа шийдэх - Маршрутаа гаргах

Аялалд гарахдаа анхаарах нэг чухал зүйл нь хэзээ, хаашаа явахаа шийдэх юм. Хөдөө орон нутгаар аялах бол аль замаар явах, замдаа үзэж болох үзвэр болон байгалийн үзэсгэлэнт газрууд, дайран өнгөрөх хот, тосгодуудаа тэмдэглэсэн маршрут гаргаарай. Жишээ нь: Хөвсгөл нуур явах бол Амарбаясгалант хийд болон Булганы Уран тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх эсвэл Архангайгаар дайран Хоргын тогоо, Тэрхийн Цагаан нуур үзэх гэх мэтээр маршрутаа гаргаарай.

 Төсөв гаргах

Хэзээ, хаашаа явахаа шийдсэн бол төсвөө гаргаарай. Бензин, амралтын газар, хоол, замдаа үзэх үзвэр зэрэгт хэдэн төгрөг зарцуулахаа нарийн төсөвлөөрэй. Ингэж төсөв гаргаснаар үргүй зардлаасаа сэргийлэх боломжтой.

 Амралтын газраа урьдчилж захиал

Гадаадын гэлтгүй дотоодын жуулчид хөдөө орон нутгийн үзэсгэлэнт газруудаар аялах болсон. Зуны улирал аялал жуулчлалын ид улирал тул онлайн захиалгын систем ашиглан амрах газраа урьдчилан захиалаарай.

 

Аялалд гарахдаа бэлтгэх зүйлс

Машиндаа баглах хэрэгтэй зүйлс

  • Жолооны үнэмлэх болон машины бичиг баримт
  • Машины даатгал болон бусад бичиг баримтууд
  • Машины запаас дугуй
  • Машин засахад хэрэгтэй багажийны хайрцаг - аян замд гарч байгаа үед машин засахад хэрэгтэй багажиЙныхаа хайрцгийг  байнга авч явж байгаарай. Ослын гурвалжин, дугуйны компрессор, данхраад, машин чирэгч зэргээ баглаарай.
  • Газрын зураг
  • GPS
  • Бэлэн мөнгө
  • Анхны тусламжийн хайрцаг - Хөвөн боолт, өвчин намдаагч, шархны лентээс гадна гүйлгэх, нарших, халуурахад хэрэглэх эмээр анхны тусламжийн хайрцгаа дүүргээрэй
  • Гар чийдэн
  • Шумуул болон шавжны эсрэг тос
  • Усны сав - Машин дотроо гэнэтийн үед хэрэглэх усны нөөцтэй яваарай
  • Ариун цэврийн цаас болон нойтон салфетка

Замдаа уйдхааргүй явахад хэрэгтэй зүйлс

  • Утас цэнэглэгч, USB оролтууд
  • Дууныхаа жагсаалтыг шинэчлээрэй - Гэр бүлээрээ дагаж дуулах боломжтой дуунуудаар жагсаалтаа шинэчлээрэй.
  • Зуны аяллаа зураггүйгээр төсөөлөх боломжгүй учир зургийн аппаратаа аваарай
  • Урт аялалд гарах бол унших ном аваарай

 

Ачаанд заавалчгүй байх хэрэгтэй зүйлс

  • Ариун цэврийн хэрэгслүүдээ хадгалах жижиг цүнх.
  • Нарны тос
  • Нойтон салфетка
  • Уруул өнгөлөгч
  • Сам
  • Үсний боолт
  • Шүдний оо, сойз, саван, шампунь зэрэг бусад ариун цэврийн хэрэгслүүд
  • Салфетка

Аяллын цүнхэндээ юу баглах вэ

  • Нарны шил
  • Хөнжил - Сэрүүн үед нөмрөөд явах эсвэл гадаа суухдаа дэвсэх нимгэн хөнжил баглаарай
  • Аяллын дэр
  • Халуун, хүйтэн барьдаг аяга
  • Тагтай усны сав
  • Дулаан хувцас - Бороо нэвтэрдэггүй куртик, дулаан өмд, цамц болон түрийтэй гутал зэргээ баглаарай
  • Алчуур
  • Углааш

Мартаж болохгүй жижиг зүйлс 

  • Хогны уут - Хол замд машинд явахад машинаа цэгцтэй байлгахын тулд мөн байгалиа бохирдуулахгүйн тулд хогны уут авч явахаа мартуузай
  • Замдаа идэх амттан - самар, чихэр, үзэм гэх мэт амны зугаа авч яваарай
  • Тонгорог - Жижиг хэр нь олон багаж бүхий тонгоргоо мартуузай

 

Photo by Dino Reichmuth on Unsplash

Сэтгэгдэл