We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn
We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn
Та өмнө нь загасаар хүрээлсэн орчинд сэрэх эсвэл мөсөн дээр унтах ямар байдаг бол хэмээн бодож байсан уу?
Өдөр тутмын амьдралын хэвшлээсээ салахыг хүсдэг, адал явдалд дурлагч аялагчдын хувьд энгийн стандарт зочид буудал уйтгартай санагдаж болох юм.
Хэрэв та ч мөн тэрхүү аялагчдын нэг эсвэл дараагийн аялалдаа өөр зүйл туршиж үзэхийг хүсэж байвал бидний бэлтгэн хүргэж буй "СОНИРХОЛТОЙ ЗОЧИД БУУДЛУУД ХААНА БАЙРЛАДАГ ВЭ?" цуврал нийтлэл таныг дараагийн аялалдаа байрлах газраа сонгоход тань туслах болно.
KAKSLAUTTANEN ARCTIC RESORT
Kakslauttanen амралтын газар нь зочдод зориулсан шилэн ба уламжлалт цасны бөмбөгөр хэлбэртэй сууцнуудтай. Дэлхийд алдартай уг шилэн сууц нь зочид орондоо хэвтэж байхдаа туйлын туяа харах боломжтой байдгаараа хамгийн алдартай. Танд өрөөнөөс харагдах үзэмж тийм ч таатай биш байвал нохой чарга, цаа бугын аялалуудыг санал болгодог. Үнэ нь ойролцоогоор $600/н доллараас эхэлдэг.
Kakslauttanen Arctic Resort нь тэжээвэр амьтдад ээлтэй юу? - Зочид Kakslauttanen Arctic амралтын газарт байрлах хугацаанд гэрийн тэжээвэр амьтдаа авчрахыг зөвшөөрдөг.
Kakslauttanen Arctic Resort- д байрлахад хэр үнэтэй вэ?
Ихэвчлэн Kakslauttanen Arctic Resort-ын өрөөний үнэ ойролцоогоор $299/night бөгөөд хямд үнэ нь $74/night эхэлдэг. Үнэ нь олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг (жишээ нь: огноо, жилийн тохиромжтой цаг, өрөөний төрөл гэх мэт).
Саариселкагийн үзэсгэлэнт хөдөө нутагт байрлах Kakslauttanen Arctic Resort - олон төрлийн байгууламж, уламжлалт орон сууц, саун, цанаар гулгах, үнэгүй Wi-Fi зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Мөн боулингийн талбай, цанын сургууль ба зочдыг хурдан бүртгэж, байрлуулдаг онцлогтой. Амралтын газрын өрөөнүүд нь тухлаг, ба гал тогооны өрөөтэйгөөрөө онцлогтой. Ойролцоо байрлах ресторан нь олон төрлийн хоолны сонголттой. Мөн өглөөний цай нь өдөр бүр олон төрлийн сонголттой гардаг.
Эх сурвалж: Kakslauttanen Arctic Resort
JUMBO STAY, SWEDEN
Том онгоцны бүхээгт байрлаж хонохыг хүсч байсан уу? Энд таны боломж байна. Уг онгоц нь 1976 онд ашиглаж байсан 747-212B загварын Jumbo тийрэлтэт онгоц бөгөөд анх Сингапурын агаарын тээврийн компанид зориулан бүтээгдсэн бөгөөд дараа нь домогт Пан Ам ашиглаж байжээ.
Jumbo stay нь шинэлэг,орчин үеийн, дотоод засал чимэглэлээр шагнагдаж байсан бөгөөд зочдодоо мартагдашгүй шөнийг санал болгодог. Энэ нь хүүхэдтэй гэр бүлүүдэд болон нисэх сонирхогчдод зориулсан дажгүй төсөвтэй зочид буудал бөгөөд Арланда нисэх онгоцны буудлын үүдэнд байрладаг тул бизнес эрхлэгчдэд бас үйлчилдэг.
Үйлдвэрлэсэн он: 1976
Нэр : Liv
Өрөөний тоо: 33
Нийт орны тоо: 76
Өрөөнд байрлах орны тоо: 1-4
Өрөөний хэмжээ: Ойролцоогоор 6m2, тааз хүртэл 3 м
Эх сурвалж: JUMBO STAY, SWEDEN
GIRAFFE MANOR
Онцгой нэрийн зочид буудал Giraffe Manor нь Найроби хотын хамгийн алдартай барилгуудын нэгэнд байрладаг бөгөөд түүний дэгжин байдал нь 1930-аад оны Европын жуулчид Зүүн Африкт аялж байсан үеийг санагдуулдаг.
Гайхалтай барилга , гоёмсог дотоод засал, ногоон цэцэрлэг, сэтгэл татам хашаа нь зочдод ''Out of Africa'' кинонд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
Гэсэн хэдий ч энэ ер бусын зочид буудлын хамгийн сонирхолтой зүйл бол Ротшильд анаашны сүрэг нь өглөө оройдоо зочилж, амттан авах гэж урт хүзүүгээ цонх руу оруулан, хүлээх явдал юм.
Анх 1932 онд баригдсан бөгөөд Бетти, Дэйзи, Жок, Линн, Марлон, Карен Бликсен Suite гэсэн зургаан өрөөтэй байсан. 2009 оны 4-р сард Giraffe Manor худалдаж авснаас хойш Таня, Майки нар энэ үл хөдлөх хөрөнгийг дэлхийн хамгийн эрэлттэй зочид буудлуудын нэг болгожээ.
Тэд 1930-аад оны дур булаам, шинж чанар түүхээ хадгалан үлдэхийн тулд дотоод засал чимэглэлийг сэтгэл татам байдлаар шинэчилсэн. Арт-Деко угаалгын өрөө, эртний тавилга хэрэгсэл, өрөө бүр нь өнгөлөг өнгөрсөн үеийн зүйлсийг харуулдаг.
Эх сурвалж: GIRAFFE MANOR
Дэлхийн хамгийн өвөрмөц сонирхолтой зочид буудлуудын талаар олж мэдэхийг хүсвэл iHotel.mn пэйж хуудсанд "Like" дарж дараа дараагийн мэдээллүүдтэй хамт байгаарай.
Сэтгэгдэл