We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn

Collect memories, not a property

Back

ХООСОН ОРОН ЗАЙГ БОРЛУУЛАХ БОЛОМЖ…

2021-10-17
2319

ХЭРЭГЛЭГЧ ба ЗОЧИД БУУДЛУУД ЯАГААД ЭНЭ БИЗНЕС ЗАГВАРЫГ АШИГЛАХ ЁСТОЙ ВЭ ?

ЭРЭЛТ ба ҮҮСЭЛ:

Өвчин зовлонтой хүнд хэцүү үед олон хүн цугларсан кофе шоп, уушийн газарт ажил уулзалтаа зохицуулсаар л байна уу? эсхүл жуулчдаа нислэгийн хугацаа болтол хэсэгхэн хором амрааж усанд оруулах газрын хэрэгцээ гардаг уу? Хотын их стресс дунд хэсэгхэн хугацаанд нүдний хор гаргачих газар хэрэгтэй байна уу ? Тэгвэл яагаад зочид буудлын өрөө байж болохгүй гэж … өвчний кластерт өртөхгүй байх боломж, хэн нэгэн саад болохгүй төвлөрөх орчин, цагаар эсхүл өдрөөр зочид буудлын өрөөг хурдан, хялбар захиалах боломжийг олгодог веб сайт байвал ямар бэ? Хайртай хүнтэйгээ байх хэдхэн цаг минут хэсэгхэн орон зайгаас үүсэлтэй Японы “Хайр Хотел” “капсул зочид буудлууд” -аас гаралтай энэхүү ойлголт нь орчин үед технологид суурилсан зочид буудлын цагийн болон хоногоор өрөө борлуулах нэгдсэн платформ болон  өөрчлөгдсөн. Эхлээд Европ  дараа нь  Америк, Энэтхэг удалгүй Австралийн зах зээлд нэвтрэн бизнесийн аль аль талдаа ашигтай загварчлал хэмээн хүлээн зөвшөөрсөн. 2008 оны эдийн засгийн хямралаас болж аялагчдын зочид буудалд зарцуулах төсөв буурсан нь эдийн засгийн гэхээсээ илүү, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж чадаагүйн гор гэж хэлж болно.

МЭДЭЭЛЭЛ:

Зочид үйлчлүүлэгчид (microstay, daycation) микро буюу цагаар эсхүл өдрөөр богино хугацаанд байрлах хэрэгцээнд тулгуурласан зочид буудлуудын нийтлэг үйлчилгээ болох цагийн өрөөний борлуулалт орчин үед шинэ чиг хандлага, бэлэн ашиглагдах олон сонголт бүхий платформуудаар дамжуулан шинэ тренд бий болон дахин гарч ирсэн. Эднээс томоохон жишээ дурдвал 2012 онд байгуулагдсан Испани төвтэй дэлхийн 50 гаруй оронд 4000+ зочид буудал нэгтгэж чадсан www.byhours.com , 25 орны 7000+ зочид буудал бүртгэлтэй www.dayuse.com Бельги төвтэй www.Between9and5.com ,  Өмнөд Солонгосын 3.6 тэрбум долларын борлуулалтын орлого бүхий анхны тэрбум долларын үнэлгээтэй  #traveltech юникорн www.yanolja.com-ийг харж болно.

НИЙЛҮҮЛЭЛТ:

Та өөрийн зочид буудлын борлуулалтдаа сэтгэл хангалуун байгаа юу ? 100% ийн хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу ? хэрвээ борлуулалтдаа санаа зовж сэтгэл хангалуун бус, жилийн дундаж дүүргэлт 50, 60% байгаа бол энэ борлуулалтыг 100%иас ч илүү хувь борлуулах боломжтой шинэ боломжууд технологид суурилсан хэрэглэгчийн хүсэл сонирхол эрэлт дээр бий болж байна. Зочид буудлын өрөө борлуулалтын асар том сүүдрийн зах зээл буюу борлуулагдаагүй байгаа хоосон цагийн, хоосон өрөөг эргэлтэд оруулж гар утас болон вэбээр дамжуулан үйлчлүүлэгчдэдээ хялбар байдлаар олон дахин ашиглуулах боломжтой. Жуулчлалын мега зах зээлтэй АНУ д 3-5 одтой зочид буудлуудын нийт өрөөний 23% шөнийн цагаар хоосон, 44% нь өдрийн цагаар буюу 12pm – 06pm хооронд хоосон байдаг байна. Энэ нь нэг талаасаа зочид буудлын өрөөг өдөрт нэг л удаа борлуулах ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээнээсээ салж борлуулалтын уян хатан байдлыг эрхэмлэн орлогын эх үүсвэрийг солонгоруулах ёстой гэдгийг манай мерчантууд зочид буудлын удирдлага эздүүд ойлгох хэрэгтэй. Анхаарал тавин дуустал уншсанд гүнээ талархая ?

Сэтгэгдэл