Дэлхийн аялал жуулчлалын өдөр жил бүрийн 9-р сарын 27-нд тохиодог. Энэ жилийн хувьд "
Tourism and Rural Development" буюу “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” сэдвийн дагуу энэхүү өдрийг тэмдэглэж байна.
Дэлхийн хэмжээнд олон сая хүний амьжиргаа аялал жуулчлалаас хамааралтай байдаг. Аялал жуулчлал, түүнтэй холбоотой аж үйлдвэрүүдээсээ хамгийн их орлого олдог улсууд ч цөөнгүй. Энэ оны эхээр үүссэн цар тахлын улмаас гэнэт хөл хорио тогтоосон нөхцөл байдалд хамгийн их нэрвэгдэж хохирол амссан салбаруудын нэг нь аялал жуулчлал юм.
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээллээр 2020 оны 6-р сарын байдлаар
жуулчдын тоо дэлхий дахинд 92 хувь, Ази, Номхон далайн орнуудад 99 хувиар тус тус буурч,
салбарын алдагдал 910 тэрбум долларт хүрсэн,
аялал жуулчлалаас бий болсон 100 гаруй сая ажлын байр эрсдэлд орсон үзүүлэлттэй байгааг мэдээллэсэн.
"Дэлхийн аялал жуулчлалын энэ өдөр COVID-19 цар тахал нь аялал жуулчлалын салбарын ирээдүй, тэр дундаа тогтвортой хөгжлийн зорилтуудад хэрхэн хувь нэмэр оруулах, түүний нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн ач холбогдлыг эргэн харах боломжийг илэрхийлж байна. Аялал жуулчлал нь эцэстээ хүмүүсийг нэгтгэж, эв санааны нэгдэл, итгэлцлийг дэмжих замаар бид цар тахлаас хальж, дэлхийн хамтын ажиллагааг урагшлуулахад нэн чухал шаардлагатай байгаа " хэмээн НҮБ-аас онцоллоо.
Манай улсын хувьд Байгал орчин аялал жуулчлалын яамнаас тус салбарынхантай уулзалт зохион байгуулж аялал жуулчлалын чиглэлийн мэргэжлийн байгууллага, холбоод, компаниудын төлөөллийг оролцуулан төр, хувийн хэвшлийн түшнлэлийн хүрээнд аялал жуулчлалаа хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, нэг сая жуулчны зорилтод хүрэхэд бид юу хийх вэ гэдэг талаар чөлөөтэй санал солилцож, тодорхой шийдлүүдийг гаргаж хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл