Хямд амар аяны хүрээнд хийгдэх урьдчилсан захиалгын бодлого, нөхцлүүд

  • Уг хямдралтай үнэ нь тухайн газрын ҮНДСЭН ҮНЭ (Rack rate) -ээс хямдарсан үнэ болно.
  • Та захиалах газар, өрөө, байшин, гэрт байрлах хоногийг сонгон захиалга хийж төлбөр 100% төлөгдсөнөөр захиалга баталгаажна.
  • Аяны хүрээнд хийгдсэн урьдчилсан захиалга нь цуцлах боломжгүй.
  • Урьдчилсан захиалга хийхэд байрлах огноог сонгох шаардлагагүй болно.
  • Та очиж амрахаас 5-7 хоногийн өмнө урьдчилан өдрөө сонгож захиалгаа баталгаажуулна.
  • Байрлах огноо сонгоход тухайн буудал өөрийн сул өрөөний боломжоос хамааран баталгаажуулах ба урьдчилсан захиалга нь таны сонгосон аль ч өдөр боломжтой байна гэсэн үг биш болно.
  • Амрах хугацааг сонгож захиалга баталгаажуулсан нөхцөлд цуцлалт, өөрчлөлт хийх боломжгүй болно.
  • Таны урьдчилсан захиалга даатгагдсан ба таны сонгосон зочид буудал, амралтын газар дампуурч үйл ажиллагаа зогсоосон, үл хөдлөх хөрөнгө эрсдсэн буюу шатсан, эвдэрсэн зэрэг тохиолдолд урьдчилсан захиалгын төлбөрийг 100% буцаан олгоно.
  • Өндөржүүлсэн бэлэн байдал, улирлын онцлогоос хамаарч газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэхэд ihotel.mn - ээс өөрсдийн пэйжээр дамжуулан тухайн газар нээгдсэн тухай мэдээллийг хүргэнэ.
  • Та урьдчилан өдрөө баталгаажуулалгүй очсон тохиолдолд тухайн амралтын газар, зочид буудал болон Айхотел ХХК-ийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
  • Таны төлбөр 100% төлөгдсөнөөр захиалгыг баталгаажсан гэж үзэж ihotel.mn сайт төлбөрийг үйлчилгээ үзүүлэгч зочид буудал, амралтын газарт шилжүүлнэ.
  • Та хямд амар аяны хүрээнд хийсэн захиалгаас илүү хоногоор байрлах тохиолдолд уг хямдралтай үнэ хамаарахгүй болно.
  • Захиалга хийж баталгаажуулсан нь тухайн газрын мэдээлэл, захиалгын журам, дотоод журамтай бүрэн танилцаж зөвшөөрсөн болохийг баталгаажуулна. Захиалгын баталгаажуулалт таны бүртгэлтэй мэйлээр хүргэгдэх болно.
  • Зочид буудал, амралтын газруудын урьдчилсан захиалга авах нөхцлүүд өөр байгаа тул тухайлсан газрын нөхцөлийг үзэж танилцсан болно.