×
Хямд Амар
Нүүр хуудас
Заавар бичлэг үзэх
Буудал нэмэх
Буудал нэмэх
Нүүр
Хямд амар
FAQ
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
ihotel.mn - д яаж бүртгүүлэх вэ?
ihotel.mn - д яаж бүртгүүлэх вэ? Хуудасны баруун дээд буланд байрлах бүртгүүлэх товч дээр дарж бүртгүүлнэ.
Заавал бүртгүүлэх шаардлагатай юу?
Тийм. Хямд амар аяны хямдралтай захиалга хийхийн тулд заавал бүртгүүлэх шаардлагатай.
Урьдчилсан захиалга нь хэр найдвартай вэ?
Маш найдвартай. Бид зочид буудлууд, амралтын газруудтай гэрээ байгуулж хамтарч ажиллахаас гадна даатгалын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа тул гэнэтийн тооцоолоогүй хүчин зүйлээс шалтгаалж байрлах газраа байрлах боломжгүй болсон тохиолдолд нөхөн олговор олгох боломжтой.
Хэдий хугацаанд урьдчилсан захиалга маань хүчинтэй байх вэ?
Тухайн байрлах газрын гэрээнээс шалтгаалах бөгөөд 1-2 жил хүчинтэй байна. Тухай газар дүүрсэн болон наадмын өдрүүд гэх мэт оргил ачаалалтай үеүүдээс бусад үед хүссэн үедээ байрлах боломжтой
Хямд амраар урьдчилан захиалахын давуу тал нь юу вэ?
Та хүссэн амралтын газар, зочид буудлаа үндсэн үнээс нь 50 хувийн хөнгөлөлттэй захиалах боломжтойгоос гадна хэзээ амрахаа шийдээгүй байгаа үед байрлах өдрөө хүссэнээрээ сонгох боломжтойгоороо давуу талтай юм.
Нэг хүний хийх захиалгын хязгаар гэж байгаа юу?
Байхгүй. Гэхдээ тухайн байрлах газрын боломж, нөөц бололцоо, дүүргэлтээс шалтгаалж хүссэн хэмжээгээрээ захиалч чадахгүй байх магадлалтай.
Төлбөрөө яаж төлөх вэ?
Төлбөрийг ihotel.mn ийн төлбөрийн боломжууд болох картаар, дансаар, social pay, q pay ээр шилжүүлэх боломжтой
Захиалгаа цуцалж болох уу? Яаж?
Захиалга хийгдсэн үед цуцлах боломжгүй.
Өдрөө хэрхэн баталгаажуулах вэ?
Та байрлах газартаа очихоос 7 хоногийн өмнө ihotel.mn. ийн бүртгэл болон танд очсон имэйлээр дамжуулан өдрөө сонгож баталгаажуулна. Байрлах газрууд ажиллаж эхлэх үед ihotel.mn ээс танд цахим шуудан очих бөгөөд түүнээс хойш байрлах өдрөө баталгаажуулах боломжтой.
Өдөр заавал баталгаажуулах шаардлагатай юу?
Шаардлагатай. Өдрөө баталгаажуулаагүй шууд очсон тохиолдолд тухай байрлах газрын өрөө дүүрсэн байх магадлалтай тул заавал 7 хоногийн өмнөөс урьдчилан өдрөө баталгаажуулж байж очих ёстой.
Яаж захиалга хийх вэ?
Хямд амар хуудаснаас хүссэн байрлах газраа сонгон төлбөрөө төлж баталгаажуулан онлайнаар захиална.
Байгууллагын захиалгыг яаж хийх вэ?
Байгууллага, хувь хүн аль алинаар нь захиалах боломжтой. Нэг захиалгаар хэд хэдэн өрөө авах боломжтой.
Захиалсан газар маань ажиллаж эхэлсэнийг яаж мэдэх вэ?
Байрлах газрууд ажиллаж эхлэх үед ihotel.mn ээс мэйл илгээж мэдэгдэх болно.
Хямд Амар дууссаны дараа ч захиалга хийж болох уу?
Хямд Амар аян дууссаны дараа та ihotel.mn сайтаар захиалгуудыг хийх боломжтой. 50 хувийн хямдрал нь зөвхөн аяны хүрээнд үйлчилнэ.
Өдрөө хэрхэн баталгаажуулах вэ?
Та байрлах газартаа очихоос 7 хоногийн өмнө ihotel.mn. ийн бүртгэл болон танд очсон имэйлээр дамжуулан өдрөө сонгож баталгаажуулна. Байрлах газрууд ажиллаж эхлэх үед ihotel.mn ээс танд цахим шуудан очих бөгөөд түүнээс хойш байрлах өдрөө баталгаажуулах боломжтой.
Захиалга хийх заавар
×
Login
×
Facebook
Google
OR
Forgot password?
Login
Register
Register
Login