Жуулчин-Алтай ХХК нь анх 1991 онд байгуулагдсан. Нэг удаадаа 40-50 хүн хүлээн авах хүчин чадалтай 15 Гэр ,Ресторан, боловсон ариун цэврийн өрөө,халуун устай, эрчим хүч төвийн холболттой.Аялал жуулчлалын зэрэглэл нь нэг цэцэгтэй. Улаанбаатар хотоос 1000 км, Говь-Алтай аймгийн төвөөс 4 км зайд оршино.
Зорилго: Говь-Алтай аймгийн үзэсгэлэнт сайхан байгаль ард түмний уламжлалт соёл зан заншилыг гадаадын жуулчдад сурталчилан танилуулах, үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах ,компанийн материаллаг баазыг сэргээж эрчимжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх,эко аялал жуулчлалыг хөгжллэх,нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд оршино.
Үйл ажиллагаа: Жуулчин –Алтай ХХК нь улиралын чанартай ажиллдаг бөгөөд 06-09 сарын хооронд говь аймгийн нутаг дэвсгэрт байгаа Монгол алтай нурууны Хан тайшир,Хар азрага,Эмээлцэг,Гичгэнэ,Аж богд , Хөх сэрхийн нуруунууд,Мөнх Цаст Сутай , Бурхан буудай ,Хасагт хайрханы уулсууд,Хүйс,Шарга,Хонин ус , Цэнхэр номингийн говиууд,тонхил,алаг, дөргөн,Бигэр ,Эрээн нуурууд,Завхан,чацран,Биж сагсайн голууд болон тэдгээрт амьдрах зэрлэг ан амьтан, ховор ховордсон ургамалыг 3 чиглэлийн маршрутаар жуулчдад үзүүлж сурталчилах ажлыг зохион байгуулдаг.
Бид 2024-01-01 -ээс ihotel.mn нь шинэ хувилбарлуу шилжсэн тул дараах линкээр орно уу. https://ihotel.mn