Бид 2024-01-01 -ээс ihotel.mn нь шинэ хувилбарлуу шилжсэн тул дараах линкээр орно уу. https://ihotel.mn

Гурван гал

Говь-Алтай аймгийн төвөөс зүүн зүгт 45км Тайшир сумаас зүүн урд зүгт 8 км Монгол улсын хамгийн отгон нуур буюу хүний гараар бүтсэн хамгийн том нуур Тайширын усан цахилгаан станц, Завхан голын хөвөөнд - Газрын зураг харах

Захиалах
Залгах

Гурван гал жуулчны бааз нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Тайширын усан цахилгаан станц, 330 метрийн тунель, Наробанчин хийдийн туйр, Харандаа хад, Отгонтэнгэр хайрханаас эх аван урсах Завхан голын хөвөөнд Хад асга бүрдсэн байгалийн үзэсгэлэнт газаруудаар хүрээлэгдсэн бөгөөд, Хүний гараар бүтсэн Монгол улсын хамгийн отгон нуур болох цэнгэг уст Гэгээн нуурын хөвөөнөөс 800м-н зайд байрладаг.

Улаанбаатар хотоос 1020 км Говь-Алтай аймгийн төвөөс зүүн зүгт 45 км, Завхан аймгийн төвөөс баруун зүгт 155км Тайшир сумаас 11 км, Цагаан чулуут сумаас 82км, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн дагуу байрладаг.

Тайширын усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж Улаан боомын хавцал уулыг нэвт гарсан 330м урт тунелийг үзэх, бөгөөд ирж буцах альч замд хүний гараар өрсөн мэд харандаа хэлбэртэй босоо болон хэвтээ хадыг үзэж Морь унах, Монгол ахуйтай танилцах зуураа Говь нутгийн байгалийн сайхныг мэдэрч Ази Европ хоолны мэргэжлийн тогоочын амт чанартай хоолоор үйлчлүүлж, тансаг кофе шопоор орж алжаал ядаргаагаа тайлах, хамт олон найз нөхөдтэйгээ Караоке дуулах гадаа талбайн диско бүжгэнд оролцох, урлаг соёлын арга хэмжээнд нэгдэх, зэрэг ая тухтай амрах юм.

Бид үйлчилгээндээ бүх төрлийн дэвшилтэт технологийг ашигладаг бөгөөд Хүйтэн устай Жакузи, Модон доторлогоо бүхий саун, боловсон 00, халуун ус душ зэргээр үйлчлүүлэх боломжтой юм.

Баруун Алтай нутаг, Алтай 5 богд хүрэх аялалын тань замд замын алжаал ядаргааг тайлах ая тухтай амраад явах боломжтой юм.

Манай амралтын газар нэг удаадаа 40-50 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд дан ганц амралт аялалын зориулалтаар бус, Иж бүрэн тоноглогдсон сургалтын заал, 50-60 хүн нэг удаа хүлээн авах хүчин чадалтай Ресторан зоогийн газар, үйлчилдэг бөгөөд Завхан голыг хөндлөн гарсан дүүжин гүүр зэрэг бүтээн байгуулалтыг барьж ашиглалтанд оруулсан.

Интернет
Утасгүй интернет
Хоол ба уух зүйлс
Мини Баар
Өглөөний цай (үнэгүй)
Европ хоолны ресторан
Нийтэд зориулсан хэсэг
Нийтийн лоунж
Кофе шоп
Угаалгын үйлчилгээ
Өдөр тутмын цэвэрлэгээ
Эрүүлжүүлж, алжаал тайлах төв
Саун
Жакузи
Ажилчдын ярьж чадах гадаад хэлнүүд
Англи
Зочид буудлаас санал болгодог үйлчилгээ
Караоке
Загасчлах
Ууланд алхах
Хананд авирах
Моторт завины аялал
Гүүний саам
Угаалгын өрөө
Боловсон ариун цэврийн өрөө
Халуун, хүйтэн ус
Тээвэрлэлт
Тосох, хүргэлтийн үйлчилгээ
Тус амралтын газар нь онлайнаар захиалга авах боломжгүй байна.

Боломжит өрөөнүүд

Захиалах өдөр сонгох: 1 хоног

Монгол гэр (4 нарийн ортой)
6 Хүний багтаамжтай
4 Ортой
30 m 2

Монгол 5 ханатай гэр дотороо гал түлэх боломжтой

ТВ-тэй

x 6
150,000 MNT хоног
Romance VIP (1 өргөн ортой)
2 Хүний багтаамжтай
1 Ортой
16 m 2

Дүнзэн байшин /шовгор/ нэг том ортой рейк доторлогоо

Дотороо мини бар хөргөгчтэй ТВ-тэй

Өглөөний цай үнэгүй

250,000 MNT хоног
Энгийн өрөө (2 нарийн ортой)
4 Хүний багтаамжтай
2 Ортой
16 m 2

Дүнзэн байшин рейк доторлогоотой

Мини бар, хөргөгчтэй 2 нарийн ортой 

Өглөөний цай үнэгүй

x 4
250,000 MNT хоног
Нийтийн өрөө (6 нарийн ортой)
12 Хүний багтаамжтай
6 Ортой
52 m 2

Дотороо 5-6 ортой 

x 12
250,000 MNT хоног
family VIP (Буйдан ортой)
6 Хүний багтаамжтай
5 Ортой
48 m 2

Шалнаасаа тааз хүртэл цэлгэр том цонхтой 42-48м2 хүртэл 2 өрөө

Модон рейк доторлогоотой дотороо хувцасны шүүгээ гал тогоо мини бар хөргөгчтэй

Өглөөний цай үнэгүй

x 6
350,000 MNT хоног

Санал болгох

Жаргалан, Говь-Алтай

Эрээн Нуур Бааз | Ereen Nuur Resort Camp

30,000 MNT

Жаргалан, Говь-Алтай

Хүнхэр амралт/ Khunher camp

80,000 MNT

Есөнбулаг, Говь-Алтай

Жуулчин Алтай Бааз | Juulchin Altai Camp

60,000 MNT