Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Пума Империал зочид буудал нь Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Шинжлэх ухааны соёлын төв, Төв шуудан зэрэг жуулчдын ихээр зочилдог газруудтай ойрхон байрладгаараа маш давуу талтай. Мөн дотроо 3 төрлийн ресторантай тул таны ая тухад бүрэн нийцсэн ба хэд хэдэн уулзалтын өрөөнүүдийг таны ажил хэргийн уулзалтанд зориулан санал болгож байгаа юм. Буудлын аль ч хэсэгт өндөр хурдны утасгүй интернетийг ашиглах бүрэн боломжтой.
Орос маягийн хэв шинжийг агуулсан тохилог өрөөнүүд нь таньд гэртээ байгаа мэт тав тухыг мэдрүүлнэ.
Пума ресторан нь таньд Монгол болон Ази, Европ хоол, Дели Дарбар ресторан нь Энэтхэг хоолны өргөн сонголттой ба Пума кофе шопоор үйлчлүүлэн амттай кофе төрөл бүрийн хөнгөн зуушуур үйлчлүүлэх боломжийг бүрлүүлж өгсөн.
Пума Империал зочид буудал нь Төмөр замын төв буудлаас 10 минут, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 20 минутын зайтай байрладаг.