Тав тух, Сэтгэл ханамжийг бид бүрдүүлнэ.
"Хотел9" зочид буудал нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрладаг ба Засгийн газрын ордон болон Сүхбаатарын талбайгаас ердөө 300 метрийн зайд байрладаг нь гадаад дотоодын жуулчид нь нэмэлт зардалгүйгээр хотын төвийн үзвэр үйлчилгээний газруудаар зочлох боломж бүрдэж байгаа юм.
Нэг дор 106 хүний хүчин чадалтай, өндөр хурдны утастай, утасгүй интернет холболт, кабелийн телевиз, олон улсын телефон дуудлагын гарц, нэгдсэн агааржуулалт, хөргөлт, халаалтын систем бүхий 51 өрөөтэй ба өрөөний үнийн дүнд өглөөний цай, бүх төрлийн үйлчилгээнүүд багтсан болно.