We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn

Collect memories, not a property

Back

Зочид буудлын талаарх хэрэглэгчийн сөрөг сэтгэгдэл ямар үр нөлөөтэй вэ? - 2

2018-10-18
3528

Сөрөг сэтгэгдлээс хэрхэн сэргийлэх вэ?

 

Дийлэнх зочдын хувьд сөрөг сэтгэгдэл бичиж үлдээх хангалттай шалтгаан байдаг. Харин гарсан асуудалд ухаалгаар хандан, үр дүнтэй арга хэмжээ авч шийдвэрлэж чадсанаар тухайн сөрөг сэтгэгдлийг эерэг сайн сэтгэгдэл, ирээдүйн эерэг боломж болгон эргүүлэх боломжтой.

    1. Зочдодоо үйлчлэхээс бүү цааргал

Танайхыг сонгож үйлчлүүлэхээр ирсэн зочдын ая тухыг бүрэн хангах, хүлээлтийг нь бүрэн биелүүлэхийн төлөө маш их хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэй. Энэ тийм амар биш ч жинхэнэ мэргэжлийн түвшинд, чин сэтгэлээсээ ажиллаж чадвал ямар ч асуудал, гомдолтой тулгарахгүй байх нь гарцаагүй.

Зочид буудлын нийт ажилтнууд найрсаг, дулаан харьцаатай, мөн хэзээд зочиндоо үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй, идэвхтэй байж, өрөө цэвэрхэн, тав тухтай, эдлэл хэрэглэл нь эвдрэлгүй ажиллагаатай байдлыг хангасан байх нь үйлчилгээний газар, зочид буудалд тавигдах анхан шатны шаардлага юм.

     2. Сонс, ойлго бас холбогд

Зочны гаргасан хүсэлт, шаардлага танд биелүүлэхэд хэцүү санагдах тусам эсрэгээрээ түүний хүсэлт бүрийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч сонсож, ойлгон, асуудлыг шийдэх боломж, арга замыг хайх нь үйлчилгээний ажилтны мэргэжлийн хандлага байх ёстой. Зочныхоо нөхцөл байдал, асуудлыг сайтар ойлгож, асуудлыг шийдэх явцаа тогтмол тайлагнаж байх нь зочинд өөрийг нь хүндлэн анхаарч, халамжилж байгаа сэтгэгдлийг үлдээн, танай үйлчилгээний үнэлгээ, сэтгэл ханамжийг өндөрсгөдөг.

Таны харилцаж байгаа ярианы өнгө, хэллэг болон биеийн хэлэмж гээд бүгд тэднийг сэтгэл хангалуун байлгахад нөлөөлдөг хүчин зүйлс юм.

Хэрвээ зочин танай буудалтай холбоотой (үйлчилгээний эсвэл ямар нэг хэрэгслийн эвдрэл гэмтэл гэх мэт) асуудал хөндөн тавьж саналаа илэрхийлж байгаа бол энэ тухай та нарт мэдээлсэнд нь заавал талархлаа илэрхийлж, асуудлаа шийдэх, сайжруулалт хийх боломж олгосон бэлэг гэж эергээр хүлээн авах нь зүйтэй.

Улмаар тухайн асуудлыг шийдсэн, эсвэл шийдлийг олсон бол энэ тухай эргэн зочинд мэдээлэл өгч,  уг шийдвэр нь түүний сэтгэлд хүрч буй эсэхийг дахин нягтлах нь зүйтэй.

    3. Өөрөөсөө түрүүлж үйлдлийг хий

Зочныг check-out хийхийг, эсвэл гомдол хэлж ирэхийг хүлээлгүйгээр зочид буудлын ажилтан, менежер та бүхэн өөрөөсөө түрүүлж үйлдэл хийн зочин танай буудалд, танай үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа эсэхийг тандан нөхөрсөг харилцан яриа үүсгэж, танай буудлын хувьд юу нь сайн байна, юуг сайжруулах хэрэгтэй гэж бодож байна гэх мэтчилэн тандалт харилцан нөхөрсөг яриаг хийх нь чухал.

Ингэснээрээ зочныхоо юу хүсэж байгааг олж мэдээд зогсохгүй, зочдод танай байгууллага зочноо анхаарч халамжилдаг, тэдэнд хамгийн сайн үйлчилгээ, ая тухыг, сэтгэл ханамжийг өгөхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг гэсэн эерэг сэтгэгдлийг үүсгэн бий болгодог эерэг үр өгөөжтэй.  

      4. Бүх сэтгэгдлийг заавал уншиж, заавал хариу өгөх (эерэг ,ч сөрөг ч)

Танай буудлын TripAdvisor-ийн хуудас дээр эсвэл бусад онлайн талбар дээр танай буудлын талаар сөрөг сэтгэгдэл бичигдэх тохиолдол хааяа гарч магадгүй. Эсвэл бодитоор ийм зүйл тохиолдсон удаа байсан ч байж магад. Гэхдээ, хариу бичихээсээ өмнө нэг гүн урт амьсгаа аваад үзээрэй. Мэдээж ямар ч сөрөг сэтгэгдлийг шууд хүлээж авах гэдэг бол хэнд ч хэцүү бөгөөд яаран хариулах гэвэл өөрсдийгөө хамгаалж, хаацайлсан хэлбэрийн хариултыг өгөх магадлал өндөр байдаг байна.

Тиймээс, эхлээд нэг гүн урт амьсгаа аваад, дараа нь яагаад ер нь манайд ийм сөрөг сэтгэгдэл үлдээх болов гэдэгт илүүтэйгээр анхаарлаа хандуулан, үүнийг засахын тулд ямар арга хэмжээ авбал зөв бэ гэдгийг бодох нь илүү үр дүнтэй бөгөөд мэргэжлийн хүний үйлдэл байх юм.

Ямар ч хэлбэрийн сэтгэгдэл байсан хамаагүй, сэтгэгдэл үлдээсэн зочин бүхэнд талархаж, тэдний бичсэн сэтгэгдэлд байгаа тодорхой нэг асуудлуудад заавал тусгайлан хариулах нь зүйтэй.

Сөрөг сэтгэгдлийн хувьд менежер та, зочинд учруулсан сөрөг туршлага, хангалтгүй муу үйлчилгээндээ уучлал хүсэх, шаардлагатай нөхөн олговрыг санал болгох гэх мэтээр өөрийн үнэн сэтгэлээсээ хариулвал ямар ч зочин танайд дахин нэг боломж олгон, бичсэн сөрөг сэтгэгдлээ солих хүртэл санаа нь өөрчлөгдөж болох юм.

Ер нь сөрөг муу сэтгэгдлийн томоохон шалтгаануудын нэг нь бухимдал байдаг. Танай зочид буудал дээр үүсэх иймэрхүү бухимдлуудыг багасган, эсвэл багасгах арга хэмжээнүүдийг авбал зочид үргэлж сэтгэл хангалуун байж, танай буудлын онлайн болон бусад сэтгэгдлүүд дийлэнхидээ эерэг сайн сэтгэгдлүүд байх болно.


Эх сурвалж: www.siteminder.com

Сэтгэгдэл