We have switched to the new version of ihotel.mn from 2024-01-01, so please enter the following link. https://ihotel.mn

Collect memories, not a property

Back

Монгол орны үзэсгэлэнт газрууд

2023-03-31
2606

Урин дулаан цаг ирж буйтай холбоотой та аялахаар төлөвлөж байгаа ч хаашаа аялахаа хараахан шийдээгүй байна уу? бид энэ нийтлэлээрээ Монгол орны байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд болон ойролцоо байрлах амралтын газар, жуулчны баазын мэдээллийг хүргэж байна. 

Өвөрхангай, Архангай аймгийн үзэсгэлэнт  газрууд

Юу үзэх вэ?

Элсэн тасархай, Орхоны хүрхрээ, Хөшөө Цайдам, Өгий нуур, Цогтын хар балгас, Хөгнө Хаан уул, Өвгөн хийд, Эрдэнэ Зуу Хийд, Хар Хорин болон Орхоны хөндий, Төвхөн хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой.

Юу хийх вэ?

Байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газруудаар амарч, ЮНЕСКО- гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон,Орхоны хөндийгөөр аялах, Монголын анхны эзэнт гүрний төв Хархорин хотын туурин дээр баригдсан Эрдэнэ Зуу хийд үзэх, Өгий нууранд сэлж, завиар зугаалан,загас барих зэрэг зүйлсийг хийх боломжтой.

Хаана буудаллах вэ?

Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын үзэсгэлэнт газрууд

Юу үзэх вэ?

Хамарын хийд буюу Энергийн төв, Ганга нуур, Алтан овоо, Дуут нуур Шилийн богд, Талын агуу, Хөргийн хөндий, Хар зүрхний хөх нуур, Балданбэрээвэн хийд, Хөргийн хөндий гэх мэт байгалийн дурсгалт газрууд бий.

Юу хийх вэ?

Говийн догшин ноён хутагт Д.Равжаагийн музейг сонирхох, өглөө эртлэн босч мандах нарыг харна. Хамарын хийдийн орчин дахь “Дэлхийн энергийн төв” гэгддэг Шамбалын орноор зочилж, бие сэтгэлийхээ эрчим хүчийг дүүргэж авна. Мөн Баянзүрх хайхан буюу ‘хүсэл’-ийн Хар ууланд очин нэгэн сайхан өдрийг өнгөрөөж болно. Сүхбаатарт Ганга нууранд чуулдаг хунгийн чуулган үзэх,Молцог элсэнд үлгэрийн юм шиг орчинд говийн шөнийг өнгөрөөх, удамт сайн Дарьганга дархчуудтай биечлэн танилцах боломжтой. Мөн Чингисийн алтан ургийн хүн чулуудын чуулбар болсон Хөрөгийн хөндийг үзэх,бусад байгалийн цогцолборт газруудаар аялна.

Хаана буудаллах вэ?

 

Дундговь Өмнөговь аймгуудын үзэсгэлэнт  газрууд

Юу үзэх вэ?

Бага газрын чулуу, Цагаан суварга, Баянзаг, Шивиртийн ам, Молцог элс, Онгийн хийд зэрэг үзэсгэлэнт газрууд бий.

Юу хийх вэ?

Байгалийн дархан цаазат газраар аялаж, ховор амьтадыг харах, үлэг гүрвэлийн өлгий нутаг болох палеонтлогийн ховор олдворууд олдсон Баянзаг, Цагаан суварга гэх мэт дэлхий дахинд алдаршсан газрууд  элсэн манханаар тэмээтэй зорчих зэрэг сонирхолтой аялал хийх боломжтой.

Хаана буудаллах вэ?

 

Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудын байгалийн үзэсгэлэнт газрууд

Юу үзэх вэ?

Амарбаясгалант хийд, Уран тогоо, Хөвсгөл нуур, Жаргалантын халуун рашаан,Тэрхийн цагаан нуур, Эрдэнэ Зуу хийд, Элсэн тасархай, Тэрхийн цагаан нуур зэрэг түүхийн дурсгалт газрууд бий.

Юу хийх вэ?

Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, түүхийн дурсгалт сүм, музейнүүд үзнэ. Сөнөсөн галт уулын тогоо буюу Уран тогоонд очиж, Хөвсгөл нуурын эрэгт амарч, хөгжмийн фестивальд оролцонгоо цаатан ястны хот айлаар зочлох ба нуурын мандлаар завиар зугаалж морь унах болон загас барих гэх мэт олон зүйлс хийнэ.

Хаана буудаллах вэ?

Сэтгэгдэл