“Шивэрт” халуун рашаант амралтын газар нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаантай бассейнтай.
Шивэртийн халуун рашаан - Халуун рашааныг гадуур хэрэглэдэг ба үе мөч болон захын мэдрэлийн архаг үрэвсэл,гэмтэл согогыг урхаг, мэдрэлийн үйл ажиллагааны өвчин, эмэгтэйчүүд ба арьсны өвчин, амьсгалын эрхтний зарим өвчинд хэрэглэдэг ерөнхий заалттай байна.