Бид 2024-01-01 -ээс ihotel.mn нь шинэ хувилбарлуу шилжсэн тул дараах линкээр орно уу. https://ihotel.mn

Говь Караван Серай | Gobi Caravanserai

Дундговь аймаг, Өлзийт сум, Цагаан суварга байгалийн тогтоц газар. Улаанбаатар хотоос 427км. - Газрын зураг харах

Захиалах
Залгах

Байгаль эх өөрөө тансгийн дээд нь юм. Амар амгаланг эрхэмлэгч амралтын газар.

Говь Караван Серай амралтын газар нь амар амгалан уудам талд байрлах минималист, эко хэв шинж бүхий цогцолбор юм. Уг цогцолбор нь Говийн аялалын үндсэн маршрут дагуу байрладаг бөгөөд тансаг орчинд хязгааргүй талын сайхныг мэдрэнгээ тухлан амрах бололцоог бүрдүүлсэн болой.

Говийн далд энергийг эко минимализмтай хослуулан бүтээсэн байр бүр нь гэгээн уудмыг таашаах террасс, тохилог ор болон ноолууран нэхмэл эдлэлүүд бүхий үндэсний хэв шинжийг агуулсан урлагийн бүтээлүүдээр чимэглэгдсэн.

 

Тэнгэрийн Хаяа Ресторан

Манай ресторан нь Говийн өнгө төрхийг шингээсэн, содон тохижилттой. Тавилга бүрийг гараар урласан бөгөөд эргэн тойрон дахь алдарт зураачдын бүтээл таны мэлмийг баясгах болно.

Манай рестораны онцлох зоог нь өглөө, оройн буффет зоог бөгөөд мастер тогоочийн өргөн сонголт бүхий гарын хоолыг амтархан зооглож ая тухтай үдшийг үдээрэй.

 

Эко систем, хамгаалах горим

Говь нутгийн эмзэг эко системийг хамгаалах үүднээс манай амралт нь хүрээлэн буй орчинд ээлтэй ус болон эрчим хүчний горимтой ажилладаг. Говь нутгийн чандмань эрдэнэ ус болон эрчим хүчийг хэмнэх шийдэл бүхий ариун цэврийн байгууламжид тус тусын 9 боловсон ариун цэврийн өрөө болон шүршүүрийн өрөөтэй. 

 

Минималист байр

Манай цогцолборын эко, минималист дизайн бүхий байр бүр нь чулуун хана, шал, гар хийцийн модон ортой бөгөөд сайн чанарын даавуу, ноолууран нэхмэл эдлэл, Говийн өнгө төрхийг агуулсан урлагийн содон бүтээлүүдээр чимэглэсэн. 

 

Санамж: 

1. Тус амралтын газар нь нам гүн байдлыг эрхэмлэдэг тул амрагчдын тав тухыг алдагдуулах аливаа чимээ шуугиан гаргахыг хориглоно. 

2. Үдшийн 23 цагаас хойш чанга дуу чимээ гаргасан тохиолдолд өндөр торгуультай болохыг анхаарна уу. 

Хоол ба уух зүйлс
Өглөөний цай (үнэгүй)
Ресторан
Тээвэрлэлт
Машин түрээс
Тосох хүргэх үйлчилгээ (төлбөртэй)
Нийтэд зориулсан хэсэг
Нийтийн лоунж
Кофе шоп
Угаалгын үйлчилгээ
Угаалга
Өдөр тутмын цэвэрлэгээ
Ажилчдын ярьж чадах гадаад хэлнүүд
Англи
Орос
Герман
Угаалгын өрөө
Нийтийн ариун цэврийн өрөө
Халуун, хүйтэн ус
Зочид буудлаас санал болгодог үйлчилгээ
Ресторан
Паб
Од дурандах
Машины зогсоол
Дотоод аялал
Үйлчилгээний төв
Валют солих үйлчилгээ
9.1
Үнэлгээ
Нийт: 2

Үйлчилгээ сайтай, ажилчдын харилцаа найрсаг. Өрөө нь маш тохьтой, орчны хувьд чимээ багатай нь таалагдсан. Байгалд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг учраас нэг удаагийн хэрэгсэл зэргийг өгдөггүй тул амрагчид өөрсдийн хувийн хэрэглэлүүдээ марталгүй авч явах хэрэгтэй юм билээ. Өрөөнд 00 душ, air-con байхгүй. Гэхдээ л гоё газар шүү highly recommended

Anonymous

Өндөр үнэтэй мөртлөө цахилгаан усны хязгаарлалт хийсэн нь таалагдаагүй. Ажилчдын харьцаа муу

Гантөмөр
Нийт захиалсан тоо
61
Тус амралтын газар нь онлайнаар захиалга авах боломжгүй байна.

Боломжит өрөөнүүд

Захиалах өдөр сонгох: 1 хоног

Стандарт Твин Өрөө (2 нарийн ортой)
2 Хүний багтаамжтай
2 Ортой
39 m 2

Стандарт Твин Өрөө нь 2 хүн байрлах боломжтой.

Өрөөний үнийн дүнд 2 хүний буффет өглөөний цай болон оройн хоол багтсан

 НӨАТ 10% орсон 

Өрөө бүр гаднаа террастай.

 

 

547,200 MNT хоног
Стандарт Кинг Өрөө (1 өргөн ортой)
2 Хүний багтаамжтай
1 Ортой
39 m 2

Стандарт Кинг Өрөө нь 1 болон 2 хүн байрлах боломжтой.

Өрөөний үнийн дүнд 2 хүний буффет өглөөний цай оройн хоол багтсан

 НӨАТ 10% орсон 

Өрөө бүр гаднаа террастай.

 

577,200 MNT хоног
Стандарт Трипле Өрөө (3 нарийн ортой)
3 Хүний багтаамжтай
3 Ортой
39 m 2

Стандарт Трипле Өрөө нь 3 хүн байрлах боломжтой.

Өрөөний үнийн дүнд 3 хүний буффет өглөөний цай болон НӨАТ 10% орсон болно. 

Өрөө бүр гаднаа террастай.

 

x 3
712,800 MNT хоног

9.1

Буудлын ажилчид
Өрөөний цэвэр ахуй
Тав тух
Байршил
Үнэ
Эд хэрэгсэл
Anonymous
10
Үйлчилгээ сайтай, ажилчдын харилцаа найрсаг. Өрөө нь маш тохьтой, орчны хувьд чимээ багатай нь таала Read More
2021-08-23
Гантөмөр
8.2
Өндөр үнэтэй мөртлөө цахилгаан усны хязгаарлалт хийсэн нь таалагдаагүй. Ажилчдын харьцаа муу Read More
2020-08-17

Санал болгох

Дэрэн, Дундговь

Говь Элм Лодж

460,000 MNT

Сэврэй, Өмнөговь

Нэгүүнтайж

100,000 MNT

Сэргэлэн, Төв аймаг

Yumt resort | Юмт ресорт

300,000 MNT