Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга гэгдэх 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал Блю Скай нь хотын төвд байрладаг, дотроо усан сан болон веллнесс төвтэй мөн өндөр хурдны утасгүй интернетийг буудлын аль ч хэсэгт ашиглах боломжтой. Буудлын бүх өрөөнүүд нь Европ хэв маягийг орчин үеийн интерьер дизайнтай хослуулж өгсөн гайхалтай шийдэл бүхий тансаг өрөөнүүдийг таньд санал болгож байна.
Сүхбаатарын талбайн чанх урд байрлах Блю Скай зочид буудал нь Төмөр Замын төв вокзалаас 20 минут, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгээс ердөө 7 минутын зайд байрладаг.
Бүх өрөөнүүд нь олон сувагтай зурагт, мини бар болон сейфээр тоноглогдсон ба сьют өрөөнүүдийн хувьд шүршүүр болон банныг тус тусад нь шийдэж өгсөнөөрөө онцлогтой.