УСУГ-ЫН АМРАЛТЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Ус сувгийн удирдах газрын ажилчдын амралтын газар нь Улаанбаатар хотын төв цэгээс 28 км зайд СХД-ын 34-р хорооны нутаг дэвсгэр Баянголын аманд тусгай хамгаалалттай байгалийн үзэсгэлэн төгс эрүүл агаарт ой модоор хүрээлэгдсэн газар байрлаж байна.
Амралтын газар нь бүтэн люкс өрөө-2, хагас люкс өрөө-4, энгийн-13 өрөөтэй буюу 54 амрагч хүлээн авах чадалтай.
Ажилчид, ахмад настан, энгийн амрагчдыг хүлээн авах боломжтой.
Амт чанар сайтай хоолоор үйлчлэх бөгөөд гадна болон дотор авто машины зогсоолтой ба биллиард, теннис, сагс, Элсэн волейбол, утасгүй интернэт, сургалтын танхимд үйлчилгээ үзүүлэх боломжтойг дуулгахад таатай байна.