Улаанбаатар зочид буудал нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс 500м, Улаанбаатар Төмөр Замын Төв Вокзалаас 3.5км, Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлаас 14.3км зайд байрладаг. Монголын анхны 5 одны зэрэглэлтэй тус буудал нь фитнесс төв, машины зогсоолтойгоос гадна буудлын аль ч хэсэгт үнэгүй Wi-Fi ашиглах боломжтой. Буудлын өрөө тус бүрийн агааржуулалтын системийг шийдэж өгсөн ба тохилог тавилга, орчин үеийн интерьертэй, ажлын ширээ, олон сувгийн зурагт, индүү, ус буцалгагч зэрэг таныг ая тухтай амарч, ажиллах боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай.
- Байгуулагдсан он: 1959 он
- Шинэчлэгдсэн он: 2006
- Байрлал: Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт, Чингис Хаан Онгоцны Буудлаас 14.3 км, Сүхбаатарын талбайгаас 0.6 км зайд оршино.