Манай жуулчны бааз нь өмнийн говийн аялал жуулчлалын маршрутын хамгийн тохиромжтой байршил болох төв хэсэгт /Даланзадгад нисэх буудлаас 35км/ байрладаг
Манай онцлог
- Байгуулагдсан он: 1991
- Гэр буудлын тоо: 30
- Байшин буудлын тоо: 10
- Нийт орны тоо: 80
- 100 м гүний худгаас гарах усан хангамж
Бидний давуу тал
- Монгол үндэсний хүндэтгэлийн зоог барих /хорхог, шорлог, боодог/
- Галын наадам
- Эртний эдлэл бэлэг дурсгалын дэлгүүр
- Монголын уламжлалт тоглоом наадгайгаар тоглох
- Гэр барих, малчин айлд зочлох хонь ямаа холбож саахыг үзэх
- Говийн үзэсгэлэнт нар мандах болон жаргах агшин, шөнийн оддыг телеграпп дурангаар харах
- 4 цагийн төвийн цахилгаан эрчим хүч