"МАРГАД" зочид буудал нь Чингэлтэй дүүргийн 5-р хороо буюу Holiday inn зочид буудлын хойно байрладаг бөгөөд байршлын хувьд хотын төвд зам дагуу байрладаг нийт 14 өрөөтэй маш цэвэрхэн, тохилог зочид буудал юм. Төв Гандан Тэгчинлэн хийд, Гэсэр сүм, Динозаврын музей зэрэг гадаад жуулчдын ихээр сонирхон үздэг түүхэн дурсгалт газруудтай ойр гэдгээрээ давуу талтай. Мөн караоке, ресторан, саун GS25 зэрэг үйлчилгээний газрууд нэг обьектэд байрлахаас гадна Бөмбөгөр худалдааны төв, Тэнгис кино театр, Тэди гар утас худалдааны төв зэрэг худалдааны төвүүдтэй ойр байрлаж байна.
100,000-200,000 төгрөгийн хооронд 3 төрлийн мини хөргөгчтэй, хөргөгчгүй өрөөнүүдээс та бүхэн сонгон үйлчлүүлэх боломжтой.