Хашхан жуулчны бааз нь 2002 онд байгуулагдсан.Манай бааз нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт орших Орхон голын бага хүрхрээ /цагаан голын хүрхрээ/-ний дэргэд байрладаг.Орхон голын бага хүрхрээ нь байгалийн онцгой цогцолборт багтдаг 3 голын бэлчир нийлсэн үзэсгэлэнт газар билээ.Орхон голын энэ хэсэг нь жижиг хавцал бүхий байгалийн үзэсгэлэнт тогтоцтой өвөрмөц газруудын нэг юм.Уг бааз нь Арвайхээр хотоос 95км Бат-Өлзий сумаас 17км Улаанбаатар хотоос 410км /засмал замаар 380км сайжруулсан шороон зам 30км/ зайд оршдог.
Бид 2024-01-01 -ээс ihotel.mn нь шинэ хувилбарлуу шилжсэн тул дараах линкээр орно уу. https://ihotel.mn