Их Монгол жуулчны бааз нь 2006 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Улаанбаатар хотоос 67 км,төвийн эрчим хүчинд холбогдсон, газрын гүний устай үзэсгэлэнт Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газарт оршдог, нэг ээлжиндээ 80 хүн хүлээх авах гэр байшин, 150 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай ресторантай.
Манай бааз нь уламжлалт хэв маягийг орчин үеийн үйлчилгээтэй төгс хослуулсан бөгөөд эндээс төрөл бүрийн аялалыг өөр өөр чиглэлээр байгалийн үзэсгэлэнт газруудаар хийхэд нэн тохиромжтой юм.
“Их Монгол” жуулчны бааз нь Монголын үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан, баатарлаг түүх, соёл, амьдрах ухаан дээр үндэслэгдсэн гар урлалын аргаар бүтээгдсэнээрээ бусад баазуудаас онцлогтой бөгөөд байгуулагдсанаасаа хойш жил бүр баазын хүчин чадал, тав тухтай байдлыг сайжруулсаар ирсэн бөгөөд одоо 21 Дарь Эхийг бэлгэдсэн зочдын 21 гэр, хүндэтгэлийн болон Хуурийн өргөө, Монгол ба Европ хоолний зоогийн газрууд, саун, иж бүрэн массаж, биллиард, конференц өрөө, интернэт болон фитнесс заал, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байгууламжуудтай бөгөөд ирэх жилүүдэд номын сан, гэр-музейн цогцолбор нэмж байгуулах төлөвлөгөөтэй байна.
Манай жуулчны баазад 8метр 40см-ийн өндөртэй Морин хуур байдаг нь дэлхийн хамгийн өндөр морин хуур гэж зүй ёсоор тооцогддог юм.
Манай гэрүүд бүгд сийлбэртэй тавилгатай дээр люкс гэр битүү ширдэгтэй, ор, ширээ, сандал болон бусад тавилагууд нь жуулчдын сонирхлыг гойд татахуйц хэдэн зууны өмнөх загвараар бүтээгдсэн юм.