Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Булагтай уулын энгэрт байрлах "Говийн Гурван Тэмээ" жуулчны бааз 2002 оноос хойш тасралтгүйүйл ажиллагаа явуулан дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг хүлээн авч үйлчилж байна. Тус бааз нь "National Geographic" нийгэмлэгийн "National Geographic Traveler "," National Geographic Adventure" сэтгүүлийн "Шилдэг Эко бааз"- ууд жагсаалтад багтаж байжээ. Монгол орныг дэлхийн улс орнуудад таниулан сурталчлах, дэлхийн жишигт нийцсэн дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг тус бааз нь байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл ажиллагаа явуулдгаараа онцлог юм.
Монгол гэрийг уламжлалт чигээр нь хадгалан ариун цэврийн өрөө болон цонх нэмж өгсөн нь амрагчид болон аялагчиддаа тав тухтай орчинг бүрдүүлсэн. Манай гэрүүд зай талбай ихтэйн дээр , зочидын хэрэгцээний бүхий л зүйлсийг байрлуулсан. Бүх тавилга хэрэгсэлүүдээ зочидыг ая тухтай байлгах талаас нь шийдэж, эрүүл мэндэд хоргүй материалуудыг сонгон өөрсдийн мужааны цехэд үйлдвэрлэсэн.
Байгалийн чулуу, элс болон Сибирээс авчирсан гол модоор зангидаж, ганц ч хадаас оруулалгүй Монгол сүм хийдийн загвар оруулан бүтээсэн архитектурын шийдэлээр бүтээсэн лоунжтай. Манай лоунж нь Монголд төдийгүй Азидаа ховорт тооцогдох виски, ликёр гэх мэт уух зүйлсийн цуглуулгатай. Мөн өөрсдийн нэрийн коктэйлуудаар үйлчилж байна.
Нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай Булагтай ресторантай. Манай ресторан монгол болон европ хоолоор үйлчилж байна.
Мөн ан амьтан, ургамал зүй болон уран зохиолын ном бүхий номын сантай. Гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэхэд тохиромжтой хөлөгт тоглоомнууд мөн зургийн хэрэгслүүдийг байрлуулж өгсөн.