Байгаль эх өөрөө тансгийн дээд нь юм. Амар амгаланг эрхэмлэгч амралтын газар.
Говь Караван Серай амралтын газар нь амар амгалан уудам талд байрлах минималист, эко хэв шинж бүхий цогцолбор юм. Уг цогцолбор нь Говийн аялалын үндсэн маршрут дагуу байрладаг бөгөөд тансаг орчинд хязгааргүй талын сайхныг мэдрэнгээ тухлан амрах бололцоог бүрдүүлсэн болой.
Говийн далд энергийг эко минимализмтай хослуулан бүтээсэн байр бүр нь гэгээн уудмыг таашаах террасс, тохилог ор болон ноолууран нэхмэл эдлэлүүд бүхий үндэсний хэв шинжийг агуулсан урлагийн бүтээлүүдээр чимэглэгдсэн.
Тэнгэрийн Хаяа Ресторан
Манай ресторан нь Говийн өнгө төрхийг шингээсэн, содон тохижилттой. Тавилга бүрийг гараар урласан бөгөөд эргэн тойрон дахь алдарт зураачдын бүтээл таны мэлмийг баясгах болно.
Манай рестораны онцлох зоог нь өглөө, оройн буффет зоог бөгөөд мастер тогоочийн өргөн сонголт бүхий гарын хоолыг амтархан зооглож ая тухтай үдшийг үдээрэй.
Эко систем, хамгаалах горим
Говь нутгийн эмзэг эко системийг хамгаалах үүднээс манай амралт нь хүрээлэн буй орчинд ээлтэй ус болон эрчим хүчний горимтой ажилладаг. Говь нутгийн чандмань эрдэнэ ус болон эрчим хүчийг хэмнэх шийдэл бүхий ариун цэврийн байгууламжид тус тусын 9 боловсон ариун цэврийн өрөө болон шүршүүрийн өрөөтэй.
Минималист байр
Манай цогцолборын эко, минималист дизайн бүхий байр бүр нь чулуун хана, шал, гар хийцийн модон ортой бөгөөд сайн чанарын даавуу, ноолууран нэхмэл эдлэл, Говийн өнгө төрхийг агуулсан урлагийн содон бүтээлүүдээр чимэглэсэн.
Санамж:
1. Тус амралтын газар нь нам гүн байдлыг эрхэмлэдэг тул амрагчдын тав тухыг алдагдуулах аливаа чимээ шуугиан гаргахыг хориглоно.
2. Үдшийн 23 цагаас хойш чанга дуу чимээ гаргасан тохиолдолд өндөр торгуультай болохыг анхаарна уу.