Нийслэл хотын Токиогийн гудамж болон Бээжингийн гудамжны огтлолцол дээр байрлах Чингис Хаан Зочид буудал нь Засгийн газрын ордон, төв талбай болон Бизнесийн дүүргээс ердөө 15 минут алхаад хүрэх маш сайхан байрлалтай.
Бүх өрөө саруулхан цэлгэр бөгөөд ойр орчинд нь томоохоон барилгууд байхгүй тул нийслэл хот болон голын бараа харах боломжтой. Зочид манай бялдаржуулах төвөөр үйлчлүүлэх боломжтой ба бизнес зочдын хувьд 300м2 хүртэлх сонголттой хурлын өрөө танхимуудад хурал цуглаан, ажлаа зохион байгуулж болно.