Аврора буюу “Туйлын туяа” нэртэй тав тух, тансаг орчинг бүрдүүлсэн цогц байгууламж бүхий дээд зэрэглэлийн зочид буудал нь 2020 онд үүд хаалгаа нээсэн ба ур чадвартай, мэргэжлийн, найрсаг хамт олон танд үйлчлэх болно.
“Аврора” зочид буудал нь Монгол ахуйг дүрсэлсэн дахин давтагдашгүй уран зургууд, өнгө дизайны төгс зохицол бүхий ухаалаг шийдэлтэй 4 төрлийн 5-10 давхарт байрлах нийт 62 өрөө, 120-140 хүн хүлээн авах хүчин чадалтай “Хулан” ресторан, “Кофе Мекка” кофе шоп, орчин үеийн өвөрмөц шийдэл, интерьер дизайн бүхий 100-130 хүний багтаамжтай “Аврора” лоунж, 50-140 хүний багтаамжтай ” Өргөө” болон “Улаанбаатар” гэсэн 2 хурлын танхим, хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес төв, саун зэргээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжинд нийцсэн чанартай үйлчилгээг бид хүргэж байна.
Та манайд байрласнаар урагшаа Богд Хан уул, хойшоо хотыг тольдон харах боломжтой бөгөөд 9-10 давхарын өрөөнүүд маань бидэ суултууртай бөгөөд таны тав тухыг бүрэн хангана.
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас ердөө 28 минут
Улаанбаатар төмөр замаас 9 минутын зайд байрлана
Банк санхүү, худалдааны төвүүдтэй ойрхон