Альфа зочид буудал нь олон улсын стандартыг хангасан ая тухтай энгийн өрөө, гэр бүлийн өрөө, люкс өрөө, бизнес люкс өрөө бүхий 4 зэрэглэлийн 45 өрөө, 108 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манайд зочилсноор өглөө бүр өрөөний үнэнд багтсан өргөн сонголттой өглөөний цайтай ба өрөө бүрийн агааржуулалтын системийг шийдэж өгсөн. Мөн дээрээс нь кабелийн сувагтай LED TV, утастай болон утасгүй өндөр хурдны интернет орчин нь таньд албан ажлаа саадгүй амжуулах боломжийг олгодог.
Мөн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр ардын урлагийн тоглолттой жуулчдын үдэлтийн зоог, оройн зоогоо барих хөтөлбөр, мөн арга хэмжээ, хүлээн авалтыг өндөр түвшинд зохион байгуулах захиалгат үйлчилгээнүүдийг тус тус үзүүлж байна.
Улаанбаатар хотод жуулчдын ихээр очиж сонирхдог Гандан Тэгчилэн Хийд, Монголын сүүлийн хаан Жавзандамба хутагтын зуны өргөө, музей, Зайсан дурсгалт цогцолбор, худалдаа арилжаа хийх дэлгүүрүүд нь Альфа зочид буудлаас холгүй байрладаг. Та манай хотын өдрийн тур үйлчилгээг авснаар энэхүү дурсгалт газруудаар нэг өдрийн аялал хийх боломжтой.
Байрлал: Хотын А бүсэд, Чингис Хаан Олон Улсын Нисэх Онгоцны буудлаас 14 км, Сүхбаатарын талбайгаас 1.5 км зайд байрладаг.
Альфа Рестораны хүлээн авалтын тэнхим 70-80 хүн, ВИП өрөө 10-15 хүн хүлээн авах хүчин чадалтай.