Манай жуулчны бааз нь Улаанбаатар хотын төвөөс 1 цаг орчим , Чингис хаан нисэх онгоцны буудлаас 1 цаг 20 минут явах зайд, Тэрэлжийн гүүрнээс 7.5 км-ийн зайд голын дагуу байрлаж байна.
Бид танд тал нутгийн цэнхэр тэнгэр, цэнгэг агаар, сүрлэг уулс, эртний түүхтэй хад чулуун тогтоц, гол устай байгалийн цогцолбор газарт Монгол ахуй нөхцлийг орчин үеийн эко технологийг хослуулсан амралтын люкс гэрүүд, модон байшин дах тохилог өрөөнүүдийг санал болгож байна.
Манай бааз нь 2018 онд шинээр нээгдсэн бөгөөд бидний хийж бүтээсэн бүхэн, цаашид хийхээр төлөвлөж байгаа бүхэн зөвхөн Зочин таны амралтын тав тух, орчинг бүрдүүлэхэд зорьж байгааг илэрхийлэхэд таатай байна.
Аялал, адал явдал, тав тух хослон байж таны амьдралд дурсамжтай амралтыг бий болгоно. Манай жуулчны баазад байрласан зочин танд нүүдэлчин соёл ахуйтай танилцах, монгол үндэсний хувцас, түүх дурсгалт газрууд, морь, тэмээ унах, од харах зэрэг монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж сонирхох аялал, адал явдлуудыг санал болгож байна.
Мөн бидний үйлчилгээнд Япон улсын хамгийн сүүлийн үеийн шилдэг технологиор бүтээсэн “Кристал хөндий” ус цэвэршүүлэгчээр шүүсэн амьд усаар хязгааргүй үйлчлэх үйлчилгээ үнэ төлбөргүй багтсан.