Далайн түвшнээс дээш 1200 метрт байгалын үзэсгэлэнт "тусгай хамгаалалтын бүс"-д оршдог. Хэнтий нурууны салбар уул Эрдэнэ хайрханы өвөрт өвөрмөц сонин тогтоцтой Дуган хадны дэргэд манай цогцолбор 66 га газрыг хамран оршдог.
Дуган хад нь 90 градус эгц босоо 70 орчим метр өндөр сүрлэг сайхан хадан уул бөгөөд нарсан ой зонхилон ургасан байдаг ба зарим газраараа хус, хуш, монос модон төгөл хослон ургасан маш сайхан орчинд байдаг.